Тусгай нислэгээр ирсэн 60 орчим иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчдоос 60 орчмыг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Эдгээр 60 орчим иргэний олонх нь оюутнууд юм. АНУ-д суралцаж байсан оюутнууд, Европын орноос ирсэн иргэд тул Covid-19 -ын тархалт өндөр орноос ирсэн гэж үзэн, тус төвд тусгаарлажээ. Эдгээр иргэдээс эхний ээлжинд шинжилгээ авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *