Ажиглалтын байрнаас гаргах зохион байгуулалтыг Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна. Иргэдийг гаргахдаа гэрийн хяналтад ямар горим дэглэм баримтлах, хэрхэн өөрийгөө хянах зэргийг тусгайлан зөвлөж, зааварчилгаа өгчээ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Хөшөөтийн даваа хүртэл цагдаагийн хамгаалалт дор дагаж байгаа аж. Зохион байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээлийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодруулахад: “Зарим иргэд төлбөр төлөхийг эсэргүүцэж байгаа нь маш их хүндрэл үүсгэж байна. Бид ажиглалтын байранд байрлаж эхлэх үеэс нь “Хайртай хүмүүсээ хамгаалъя” сэдэвт хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүхий л мэдээллийг багтаасан 21 хуудас бүхий зөвлөмжтэй цомог тарааж өгсөн. Тусгаарлалтад байх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах тухай зөвлөгөөнөөс гадна санал хүсэлт гаргах, төлбөр төлөх, холбоо барих гээд бүх дэлгэрэнгүй зааврыг ч тэндээс мэдэх боломжтой. Гэтэл зарим нэг хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирлаж байна. Төрийн байгууллага эрвийх дэрвийхээрээ үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед иргэний хариуцлага юу юунаас чухал. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч тархан, өдөр тутам халдварлагсад болон нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр өндөр хариуцлага, ухамсартай байж гэмээнэ эрсдэл багатай даван туулна гэдгийг анхааруулмаар байна” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд төлбөр төлөөгүй 9 иргэнээс гадна тандалтын хугацаа дуусаагүй 19 хүн үлдэж байна. Ажиглалтын байрны нэг хоногийн төлбөрийн хэмжээ том хүн 50 мянган төгрөг бол хүүхэд 25 мянган төгрөг төлөх юм. Үүнд зарцуулагдах эмнэлгийн үйлчилгээний 7 төрлийн зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргаж, төр болон орон нутгийн зүгээс зохицуулалт хийснээр нэг хүнд оногдож буй 130 мянган төгрөгийг 70-80 хувь бууруулан, 50 мянган төгрөг болгон хөнгөлөлт үзүүлжээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
