Булган аймгийн Хишиг өндөр сумын иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид гуравдугаар сарын 31-ний өдөр илрүүлжээ.
Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гараашид найман ширхэг бугын эврийг хадгалж байсныг хураан авч, бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж буй аж.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/97 дугаар тушаалаар “Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай, түймрийн аюултай үед буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон” байдаг.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
