Эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүн эмнэлгээс гарч байгаа гэж мэдээлсэн тул “франц иргэн эмнэлгээс гарч байгаа бололтой” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан юм. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Эмнэлгээс гарч байгаа хоёр иргэн хоёулаа Монгол Улсын иргэн. Аль нислэгээр ирсэн болон хүйс, бусад мэдээлэл хувь хүний нууцад хамаарах учраас мэдээлэх боломжгүй” гэлээ.
ЭМЯ: Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа хоёр хүн Монгол Улсын иргэн

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдвар аван эмчлүүлж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.



