Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллажээ.
Энэхүү хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.




