Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссоос манай яаманд хандаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах асуудлаар санал ирсэн. Саналыг ЭМЯ-нд өнөөдөр хүргүүлж байна. Цаашид коронавирусний халдвар улс оронд ямар байгаа, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар эрүүл мэндийн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандсан. ЭМЯ-ны саналыг үндэслэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэхийг шийднэ. Тав дахь өдөр саналыг УОК-д оруулна.
Коронавирус өвчний халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор сургуулийн хичээлийг оруулахгүй байх саналыг эцэг эхчүүдээс ирүүлж байгаа. Нөгөө талдаа хичээлийг оруулах хэрэгтэй гэсэн саналтай хүмүүс ч байна.
Мөн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэг шийдвэр гарч байгаа. Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, билет хичээлүүдийг CD дээр хуулж тарааж өгөхөөр төлөвлөж байна. Энэ жил 28 мянган хүүхэд ЕБС-иа төгсөнө. Хүүхэд бүрт зөвлөмж, билет хичээлүүдийг хүргэнэ ” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
