НЗДТГ-аас нийслэл хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 14:00 цагаас ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.
Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын 3 машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 1 мананцар үүсгэгч машин, “Хан-уул агро” ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм.
Ариутгал халдваргүйжүүлэлтийг цаашид тогтсон хуваарийн дагуу энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв болон баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийх аж.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
