Хан-Уул дүүргийн 45052 мкв талбайд ариутгажээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж байна.

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн 45052 мкв талбайг, гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган, халдваргүйжүүлэх ажил эхлээд байна.
Мөн үерт өртөж хөрсний бохирдол ихээр үүссэн далан, суваг шуудууг ариутган халдваргүйжүүлэх юм.
Өнөөдөр дүүргийн 1,2,3,15,20 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

+ There are no comments

Add yours