Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 20-доор болсон хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн хүний нэрийг Элчин сайдаар томилуулахаар өргөн барьсан билээ. Тэдний дунд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийн нэр буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт шалгуулж яллагдагчаар татагдсан түүний гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв.
Тэгвэл МАН-ынхан, тус намын эрх бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр Ц.Цэнгэлд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг нь хаахаар болж, прокуророор батлуулсан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Ц.Цэнгэлийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас өнгөрсөн оны намар баталсан юм. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэн, утаа бууруулах хөрөнгөөс хувийн компани руу удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцсон талаар бид өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ны дугаартаа “Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар томилж болох уу” гарчгийн дор уншигчдадаа хүргэсэн билээ. Тийнхүү удаа дараагийн гүйлгээгээр хувийн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн мөнгөөрөө БОАЖЯ-ны шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэсэн байдаг.
Тодруулбал, тус яамын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 42 сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж хувийн компани руу шилжүүлж, тухайн аж ахуйн нэгжээсээ бэлнээр нь мөнгөө гаргуулан авсан нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон юм. Тиймээс Ц.Цэнгэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
