“COVID-19” илэрсэн Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарчээ

Коронавирус /COVID19/ илэрсэн Франц иргэнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр мэдээлж байсан юм. Тэгвэл дээрх нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцуулсан байна.

 

+ There are no comments

Add yours