Хятадад коронавирусын халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгджээ

 Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссоос даваа гарагт мэдээлснээр, ням гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80735 хүрч, 3119 хүн нас барж, 58600 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Ням гарагт нас барсан хүмүүсийн 21 нь Хубэй мужид, 1 нь Гуандун мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт илэрсэн шинэ тохиолдлуудын 36 нь Хубэйд бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours