БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.
Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна. Халдварын улмаас нас барсан 6 тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн байна.




