ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өнгөрөгч Лхагва гаригт цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх ийг шийдэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцээд нэг сар хорих шийдвэрийг гаргажээ. Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс Х.Ариунболдыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 21.45 цагт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Мөн баривчлах хугацааг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 21.45 цагаас хэтрүүлж болохгүйг дурджээ.

+ There are no comments

Add yours