Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.03.05-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд Toyota Allion маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироожээ.
- 2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол өмнөх долоо хоногоос нийт дуудлага мэдээлэл 15.9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10.2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75 хувиар тус тус буурсан бол ослын улмаас гэмтсэн хүний тоо 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ТЦА
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...