Эхнэрээ хөнөөж жорлонд дүүжилсэн хэрэгтнийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт /2020.02.29-нөөс 03.01/-ний шилжих шөнө 35 настай иргэн О гэрийнхээ модон жорлонд хоолойгоо боомилсон байдалтай олдсон.

Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгах явцад, хамтран амьдрагч Д нь талийгаачийн амь насыг бүрэлгэж, улмаар гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор О-г өөрийгөө олсоор дүүжилсэн болгож орхиод хэргийн газраас оргон зайлсан байжээ.Д нь урьд өмнө хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.
Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 72 цагийн дотор түргэн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлж баривчилсан байна.

+ There are no comments

Add yours