Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04 цаг 20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа.
Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд аймгийн Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар нэгэн байдлаар бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан асуудал тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм” гэлээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
