Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
- Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:
Хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01.20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул суманд Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон.
Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.
Хоёрдугаар 13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг Чоно гол гэх газар шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
Мөн энэ өдрийн 00.02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч овог, гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
