Засгийн газар сурагчдын амралтыг 21 хоног сунгах тухай хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа аж.

Тухайлбал, ЕБС-ийн сурагчдын амралтыг 21 хоног сунгах тухай хэлэлцэж байгаа юм байна.

Одоогоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дээрх хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүргэх болно.

+ There are no comments

Add yours