Харин “Хөл хорио тогтоосон энэ үед тухайн сургуулийн удирдлагууд ЭЕШ өгөх хүүхдүүдэд бүртгэлтэй холбоотой мэдээллийг онлайнаар мэдээ, мэдээлэл өгөх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Мөн тэрбээр “Шалгуулагчид өөрсдөө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаас мэдээлэл авах боломж нээлттэй. Шалгуулагчид ЭЕШ-даа бүртгүүлснээс хойш тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаж Боловсролын үнэлгээний төвийн сайтаас шалгалтын байр, суудлын хуваариа хэвлэж авч болно.
Бид Элсэлтийн ерөнхий шалгалтыг урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин зургаадугаар сарын 19-нөөс батламж хуудсыг 2-3 хоногт багтаан тарааж дуусах ажиллагааг зохион байгуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуульд суралцаж буй сурагчид онлайнаар бүртгүүлэхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх хэрэгтэй.
Ингэснээр тухайн хүүхдийн бэрхшээлд тохируулсан сургалтын орчин тоног төхөөрөмжийг тусгайлан бэлдсэн анги танхимд шалгалт өгөх боломжоо бүрдүүлнэ” гэлээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
