Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 15 мэргэжлийн ангийг хамруулсан юм.

Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Б.Амандых, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нар “Хүнсээр хангах алба, хүн амын хүнсний хэрэгцээг тооцох аргачлал”, “Аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах” сэдвээр мэдээлэл хийлээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.




