Өнөөдрийн хурлаар 20 асуудал хэлэлцэн шийдвэр гаргана гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр НӨАТ-ын буцаан олголтын талаар тайлбар мэдээлэл өгч байна.Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарж байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
148,000 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ.
Хоёрдугаарт, 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796,000 иргэн авч байсан бол энэ жил 115,000-аар нэмэгдсэн.
Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт ороод явна.
996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ зөрчилтэй байна гэж үзээд хянаж байгаа. Цахим систем эрсдэл үүсэхэд хүнээс үл хамаараад эрсдлийн мэдээллийг өгдөг, үүнийг хянаад засаж залруулдаг. Хууль хэрэгжих хугацаанд зарим зөрчил илэрсэн. Тухайлбал, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой НӨАТ-ыг их дүнгээр буюу 80-аад сая төгрөгийг өөр дээрээ бүртгүүлж авсан байгаа.
Автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарчихаад хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалтууд хийгдээд арилгах чиглэлээр ажилласан.
2019 онд улсын төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнтэй адил иргэдийн буцаан олголт нэмэгдэж байна. Иргэд баримтаа бүрдүүлж, нэхэж авах, бүртгүүлэх ажилд идэвхтэй байгаад баярлаж байгаагаа илэрхийлье.
НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ. НӨАТ-ын орлогоор төрийн үйлчилгээний төлбөрүүдийг төлөх боломжийг ийнхүү бүрдүүлж байна” гэв.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
