ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Мах, гурилын хувьд хангалттай нөөц бий

Төв суурин газарт хаврын тарчиг цагт үүсч гардаг махны нөөцийн асуудал байгаа. Одоогоор 8000 тонн мах бэлтгэнэ. Ид явагдаж байгаа. 547 тонн мах бэлтгэх гэрээ хэлэлцээр хийгдээд явагдаж байгаа. 2500 тонн мах дотоодын нөөцөд авах бодлого хэрэгжээд явж байгаа. Ингэхээр нөөцлөх мах 12000 орчим тоннд хүрч байгаа. Агуулахад 14 000 тонн махны нөөц байна. Уг нь экспортод гаргана гэж бэлдсэн. Харамсалтай нь, экспортод гаргах зөвшөөрөл байхгүй учраас агуулахад хадгалаад байгаа юм. Үхрийн махыг урд хөршид экспортлох эрхтэй зургаахан компани бий.

Тийм болохоор махны хувьд хангалттай хэмжээний нөөц бий. Энэ тал дээр эрсдэл гарахгүй. Гурилын хувьд бүтэн жил донсолгоо доргио болж эрсдэл гарахгүйгээр нөөцтэй. Сүүний хувьд өвлийн улиралд хуурай сүүгээр дэмжиж явдаг. Гэхдээ нөөц бий.

+ There are no comments

Add yours