Монгол Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ Улсын онцгой комиссын шийдвэр, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийх ажлын талаарх мэдээллийг өглөө. Шуурхай ажил зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын тушаал нэгдүгээр сарын 27-нд гарсан. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмжийг хүргүүлжээ. Түүнчлэн Ерөнхий боловсролын газрын даргаас бүх аймгуудын боловсролын газруудад чиглэл өгсөн байна.
Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр,
“ 1. Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. Энэ жилийн хичээлийн хуваарь зургаадугаар сарын 5-нд дуусах байсан. Энэ хугацаандаа дуусна. Хичээл, сургууль гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшилсонтой холбогдуулж зуны амралт хойшилно гэсэн ойлголт байхгүй.
2. Гуравдугаар улиралын амралт хоёр долоо хоног байсан. Үүнийг нэг долоо хоног болгож багасгана.
3. ЕБС-иуд гуравдугаар сарын сүүл болон дөрөвдүгээр сар гарах хугацаанд таван долоо хоногийн турш бямба гарагт тогтмол хичээллэхээр болж байгаа. Бямба гарагт хичээллэхтэй холбогдуулж багш нарт илүү цагийн мөнгө нэмж олгоно.
4. Энэ хугацаанд 18 телевизийн сувгаар теле хичээлүүд гарах төлөвлөгөөтэй байна. Бэлтгэсэн контентуудыг давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж хичээлүүдийг заана” гэлээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...