Коронавирусээр халдварласан хүний тоо 5900 давжээ

Өнөөдөр өглөөний байдлаар БНХАУ-д “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн тохиолдлын тоо 5974-д хүрчээ.

Тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр, шинэ коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 132 болж нэмэгдсэн байна.

Мөн халдвар авсан байж болзошгүй 7000 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Монцамэ

+ There are no comments

Add yours