Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаахгүй

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон хэмжээний зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаахгүй. Тиймд иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Гадуур хяналтгүй цацагдаж байгаа мэдээлэлд иргэд автахыг байх хэрэгтэй. Мөн “Буянт ухаа хорооллын подволд архины хамааралтай хүмүүсийг байршуулах Засаг даргын захирамж гараагүй, гарахгүй. Энэ тухай ташаа мэдээлэл бас гадуур яваад байна. Нийслэлийн зүгээс ерөнхийдөө орон гэргүй хүмүүсийг хороо, дүүрэгтэй нь хамтран нийгэмшүүүлэх ажлыг хийдэг. Манай ард түмэн цахим сүлжээгээр явж байгаа баталгаагүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой дараах газруудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа

  • Ерөнхий боловсролын сургуулиуд
  • Цэцэрлэгүүд
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
  • Дээд боловсролын байгууллагууд
  • Номын сан, кинотеатр зэрэг соёл, урлаг, үзвэр үйлчилгээний газрууд /
  • Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
  • Жолооны курс
  • Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээхийн дугуйлан г.м/
  • Интернет, цахим тоглоомын газрууд
  • Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
  • Өдөр өнжүүлэх төвүүд
  • Хүүхэд харах үйлчилгээний газрууд байгаа юм. Эдгээр газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоогоод буй.

+ There are no comments

Add yours