Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлуудыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх ёстой. Хуралдаан даргалагчаа хууль зөрчигдөөд байна. Энэ сарын 13-нд барьсан бичиг өнөөдрийг хүртэл байхгүй байна. Прокурор хүн эрхийнхээ дагуу энэ асуудлыг дэвшүүлж байгаа. Халдашгүй байдлын дэд хорооны ирц нь тийм байна. Гишүүн байна уу байхгүй байна уу гэж асуух үүрэг байхгүй. Тухайн дэд хороо ажлаа зохион байгуулж, үүнийг шийдэх ёстой. Дэд хорооны хуралд олонх нь ирсэн бол хуралдаан хүчин төгөлдөр байна гэсэн хуультай. Заавал 100 хувь бүрдэж байж асуудлыг хэлэлцэнэ гэсэн хууль байхгүй” гэхэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн. Ч.Улаан гишүүн гадаадад байгаа. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргах заалттай” гэжээ. УИХ-ын дэд даргын хэлснээр Халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокуророос өгсөн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours