Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын чуулганд оролцож байна

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр Швейцарын Давос хотноо эхэллээ. Энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр эх орноосоо мордсон юм. Тэрбээр чуулга уулзалт өндөрлөсний дараа Норвегийн Хаант улсад айлчлах юм байна.

Жил тутам зохион байгуулагддаг Давосын чуулга, уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдогоороо онцлог аж.

+ There are no comments

Add yours