Нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гарагаас сурагчдад байршил тогтоох бугуйвчийг олгож эхлэх бөгөөд нийслэлийн 33 сургуулийн 4000 орчим сурагчдын байршил тогтоох бугуйвч олгоно.
Сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүд автобусандаа өглөө суухдаа, орой буухдаа мөн сургууль руугаа орохдоо бас гарахдаа уншуулах бөгөөд эцэг эхчүүд “UB school bus” аппликэйшнээр дамжуулан автобусандаа суусан эсэх, хаана явж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой.
Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн сурагчдын автобус үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 33 чиглэлд 40 автобус 2-5 дугаар ангийн сурагчдыг сургуульд нь хүргэж өгч байгаа билээ.



