Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан оролцсон юм. Энэ үеэр түүнээс ипотекийн зээлийн талаар тодрууллаа.
-2020 оноос Монголбанк Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч байгаа. Тэгэхээр зээлийн эх үүсвэр бүрдүүлэлтэд өөрчлөлт орох уу?
-Энэ жил Монголбанк хөтөлбөрт оролцоно. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөр жил бүр 200 тэрбум төгрөг гаргадаг, түүнийгээ гаргана. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь
- Улсын төсөв,
- Арилжааны банкны чөлөөт эх үүсвэр болон
- Монголбанкны эргэн төлөлт хэмээх гурван эх үүсвэрээс бүрддэг.
2020 оны Улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан. Энэ нь арилжааны банкнаас гаргаж буй зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Жилд дунджаар хэдэн иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна вэ. Мөн зах зээлийн эрэлт ямар байна вэ?
-Жилд 10 мянга орчим айл ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болдог. Энэ жил ч зээл үргэлжлэх төдийгүй эх үүсвэр нь нэмэгдэнэ.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо ба олгосон санхүүжилтийн хэмжээг харвал 2017 оноос хойш тасралтгүй буурсаар 2018 онд гэхэд 295.9 тэрбум төгрөгийн зээлийг 6,470 иргэнд олгожээ. Харин шинэ журам хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгожээ.
Харин банкууд өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд олгожээ.
Эх сурвалж: Монголбанк
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...