…АНУ-ын улсын Panama хотод байрлах нэгэн Hooters сүлжээ рестораны зөөгч Jodee Berry байгууллагынхаа болзолт уралдаанд түрүүлсэн ч амалсан авто машины оронд тоглоом авчээ… Гэвч зөөгч бүсгүй болон түүний өмгөөлөгч залилагч байгууллагаас авах ёстой зүйлээ авч чаджээ…
Бүх зүйл тус рестораны зүгээс 4-р сард үйлчлүүлэгч нарт хамгийн их шар айраг худалдаж чадсан ажилтанг шагнах болзолт уралдаан зарласнаас эхэлж… Байгууллагын удирдлагаас уралдааны ялагчид “Тойота” (Toyota) маркийн авто машин бэлэглэхээр амласан аж… Гэвч уралдаанд түрүүлсэн Jodee- д амалсан шагналынхаа оронд “Ододын дайн”киноны бяцхан ногоон эр болох мастер Йода буюу “Toy Yoda”-н тоглоомон дүрийг шагнал болгон өгчээ…Англи хэлээр энэ нэршил нь Toyota-тай бараг ижилхэн дуудагдах тул Hooters сүлжээ рестораны удирдлагууд ийм байдлаар ажилтнаа наргиа болгон шоглож шагнахаар шийдвэрлэжээ… Гэвч өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болж… Удирдлагын зүгээс түүнийг доромжлон тохуурхсан хэмээн үзсэн зөөгч бүсгүй шууд л халагдах өргөдлөө өгөн ажлаасаа гарчээ… Гэсэн ч ингээд бүх зүйл дууссангүй… Бүсгүй гомдлоо шүүхэд гаргав… Шүүхэд сүлжээ рестораны зүгээс 4-р сарны 1-нд зориулсан хошигнол байсан хэмээн олон янзаар тайлбарласан ч тусыг олсонгүй харин ч ямаан дээр тэмээний гарз гэгчээр шүүхийн шийдвэрээр бүсгүйд уралдаанд амалсан шагнал мөн дээр нь ажилтны эрхэд халдсан, хууль бусаар ажлаас халсан, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгохоор болжээ…
Хэдий хэр мөнгөн төлбөр болох нь мэдэгдэхгүй байгаа ч Jodee Berry-н өмгөөлөгчийн хэлж буйгаар “Одоо тэр “Toyota”-н загвараас хүссэнээ сонгох л үлдлээ ”…
Ам алдвал барьж болдоггүй бас тоглоом ихэдвэл шоглоом болно ч гэдэг… Хүн төвт хууль эрх зүйтэй улс орон гэж ийм сайхан… Харин манайд тохиолдсон бол хэрхэх байсан бол доо…
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
