Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан талаар ТЕГ-аас мэдээлж байв. ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ хэлэхдээ “2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдсан” гэсэн.

Б.Баттүшиг болон н.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал арваннэгдүгээр сарын 25-ны өдөр ХБНГУ-д болж өнгөрсөн байна. Энэ үеэр Б.Баттүшиг “Би бол монголын тагнуулын нууц ажилтан, хар тамхины сүлжээ илрүүлэх гэж байсан юм” хэмээн ярьсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
