ННҮГ-ын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсний эцэст эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцоолж, яллах дүгнэлт үйлдүүлэн, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Тэгвэл тэдний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2019.12.09-ны өдрийн 09:00 цагт болж байна.
Тэдэнд эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус зүйл ангид
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
22.1.2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
22.10.1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэргийг эргэн сануулахад, Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хэрэгт сэжиглэгдсэн юм. Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар мэдээлэгдэж байв.
Хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
