УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц дутуу байна. 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаан эхлэнэ гэж тооцвол дор хаяж 38 гишүүн танхимд байх ёстой. Гэтэл яг одоо 17 гишүүн байна. Ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байна шүү дээ. Иймд УИХ-ын дарга та гишүүдээ танхимд оруулж ир, эсвэл хэлэлцэх асуудлаа хойшлуул” гэсэн юм.
УИХ-ын даргын танилцуулснаар УИХ-ын гадаад томилолтоор 4, Засгийн газрын гадаад томилолтоор 14, орон нутгийн томилолттой 7 гишүүн байгаа аж. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хоёр гишүүн оролцох чөлөөтэй байгааг хэлсэн. Албан ёсны томилолт, чөлөөтэй нийт 27 болон чуулганы хуралдаанд сууж буй 17 гишүүнээс бусад 32 нь хуралдаа оролцоогүй байна.
Яг одоогоор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн танилцуулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Тус орон тоонд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Амарбаясгаланг томилуулахаар ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн билээ. ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч батламжилдаг хуультай. Өөрөөр хэлбэл, шүүгчийн орон тоонд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, батламжлах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
