Өсвөр үеийнхэн мансууруулах бодис хэрэглэж, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, хямарсандаа сэтгэл гутралаар өвчилж, дарамт шахалт, стрессээ тайлж чадаагүйн улмаас амиа хорлох оролдлогууд ч хийж байна. Мөн өсвөр насныхны сэтгэл зүйд үе тэнгийхний дарамт шахалт, гэр орон шилжин суурьших, эцэг эхийн хэрүүл маргаан, үл ойлголцол, ганцаардал, дааврын өөрчлөлт сөргөөр нөлөөлж сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэх эрсдэлтэй байдаг юм. Хүчирхийллийн төрлийн гэмт хэргийн хохирогчид хүүхэд, өсвөр насныхан болж байна. Хүч, эрх мэдэл, давуу талаа ашиглан сэтгэл санаанд хохирол учруулах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, анхаарал халамж тавихгүй байх буюу үл эрхлүүлэх, хөдөлмөрийг нь мөлжих зэргээр эрүүл мэнд, амь насанд аюултай бүхий л үйлдлийг үйлдэж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл дэлхий дахинд элбэг тохиолддог. Манай улсад гэхэд 2016-2017 онд “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах болон хүчиндэх” гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд өртөж хохирсон бол 2017 оны байдлаар улсын хэмжээнд хүүхэд гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос 49.2 хувиар өсчээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДЫН 93.3 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙНА
Харин олон улсын судалгаагаар хүчирхийллийн 98 хувийг эрүүл хүн, хоёр хувийг сэтгэцийн өвчтэй хүн үйлддэг ба нийт хүчирхийллийн 95 хувийг эрчүүд үйлддэг болохыг тогтоожээ. 2018 оны байдлаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас 135 иргэн хохирсноос нэг хүн амь насаа алдаж, 14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 93.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд үүнээс эхнэр 66, хамтран амьдрагч 24, төрсөн хүүхэд долоо, дагавар хүүхэд дөрөв байсан байна.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙН ҮЙЛДЭЛ ДАВТАГДСАН ТОХИОЛДОЛД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭНЭ
Гэр бүлийн хүчирхийллийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Энэ төрлийн хүчирхийлэлд бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүдийг багтааж ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн ажлын хэсэг болон өмнөх парламент уг хуулийг батлахдаа нэлээдгүй хугацаанд гадаадын олон хуультай харьцуулж, боловсруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Эрүүгийн хуультай нягт холбоотой. Бие махбодиор хохирсон хүн сэтгэл санаагаар давхар хохирдог. Хүчирхийлэл үйлдэгчийн эл үйлдэл давтагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Харин бие мах бодиор хохироогүй сэтгэл санаагаар хохирсон хүмүүс ч байдаг. Үүнийг ч мөн гэмт хэрэгт тооцох болсон нь хуулийн бас нэг давуу тал болж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань хоёр парламент дамнаж явагдсан. 2016 оны арванхоёрдугаар сард энэ хуулийг баталж, би өөрөө ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хуулийн ач холбогдол нь тухайн гэр бүлд ямар нэгэн байдлаар аль нэг гишүүн хүчирхийлэлд өртөөд байгаа тохиолдолд түүнээс сэргийлэх, төрийн үйлчилгээг хүргэх ийм зорилготой. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэн хохирсон хохирогчид зодуулах, биедээ ил болон далд шарх аваад зогсохгүй энэ асуудал даамжирсан үр дүнд хүргэдэг учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ярихаас өөр аргагүй. Гэр бүлүүд ихэвчлэн асуудлыг дотроо, гэр бүлийн хүрээнд шийдэх гээд байдаг. Гэтэл энэ асуудал тийм амар шийдэгддэггүй. Хүчирхийллээс үүдэх гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, өртөх байдлыг бууруулах ажлуудыг хийхээр хуульд тусгасан байгаа.
Хүн бүрийн амьдралтай хамааралтай гэдэгтэй санал нэг байна. Концепцын чанартай нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн” гэв.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...