МИАТ-ын онгоц ослын буулт хийлээ

УБ -Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ-ын онгоц Чингис Хаан нисэх буудлаас хөөрөөд 30 минут болсны дараа 08.44 цагт ослын буулт хийлээ. Тус онгоц зорчигчдоо өнөө өглөө 07.30 цагт суулгаж эхэлсэн бөгөөд онгоцны үзлэг үйл ажиллагаа хэвийн байсан аж. Гэтэл онгоц хөөрсний дараан тус онгоцны дугуй нь эвхэгдэхгүй байсан тул Чингис хаан нисэх буудалд яаралтай ослын буулт хийх болсон аж. Дэлгэрэнгүйг удахгүй мэдээллэх болно.

+ There are no comments

Add yours