Энэ талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож, тодруулга авахад угаартсан иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн байна. Одоогоор иргэдийн биеийн байдал сайжирсан бөгөөд эмнэлгээс гарсан талаар хэлэв.
Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас хөнгөн хордлогод орж байгаа бөгөөд галлагаа буруу хийснээс болж угаартаж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа зэрэгт анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.




