Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй орон сууцад иргэд хамрагдахын тулд эхлээд газраа чөлөөлж өгөх ёстой. Ингэхдээ гэр хорооллын бүсэд нэг дор амьдарч байгаа иргэд нэгдэн, нийлж дор хаяж дөрвөн га газрыг чөлөөлж өгнө. Өөрөөр хэлбэл, дөрвөн га газраас багагүй талбар буюу ойролцоогоор 90-100 өрх айл өөрийн хүсэл сонирхлоор нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээр айлуудыг бэлэн орон сууцад шууд нүүлгэн шилжүүлэх аж. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн 24 байршилд нийт 1216 га газрын 20477 хашаа буюу айл хамрагдах боломжтой.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар”Өмнө нь бид газар чөлөөлөлт хийхдээ урьдчилгаанд нь газраа өгдөг байсан бол энэ удаа айлуудад орон сууцны түлхүүр бэлэн өгч буй гэдгээр онцлогтой. Яагаад заавал дөрвөн га газар гэсэн бэ гэхээр тухайн газарт бид сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтэц, зам талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж зэрэг хороолол, хотхон хэлбэрээр түрээсийн орон сууцыг хөгжүүлэх зорилготой байгаа юм. Иргэд хэрэв тухайн газар чөлөөлөх талбарт хамрагдлаа гэхэд өөрийн өмчийн үнэлгээ 40 сая төгрөг боллоо. Орох гэж буй орон сууц 70 сая төгрөг байлаа гэж бодоход зөрүү 30 сая төгрөг болно. Үүнийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бидний зүгээс тавьж байгаа санал бол үлдэгдэл мөнгөө таван жилийн хугацаанд найман хувийн зээлийн хүүгээр төлөх боломжийг нь хангаж өгөх юм. Зарим тохиолдолд иргэдийн газрын үнэлгээ орох сууцны үнээс илүү гарч болно. Хэрэв ийм байдал үүсвэл бид иргэдтэй мөн тохиролцох боломжтой. Газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахад заасан хугацаа байхгүй. Хамгийн түрүүнд хүсэлтээ илгээсэн иргэдийн газрыг зах зээлийн ханштай дүйцүүлнэ үнэлгээ хийлгэнэ. Ингээд хамгийн багадаа дөрвөн га газраа чөлөөлсөн иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй бэлэн байранд оруулна. Одоогоор 40 тэрбум төгрөгийн өртөгтэй “Буянт-Ухаа 2”-ын 972 айлын орон сууц бэлэн байгаа. Үүнээс эхний ээлжинд 390 айлыг орон сууцад оруулах юм. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бидэнд энэ ажлыг эхлүүлэх гарааны бэлэн 390 айлын орон сууц байна. Цаашдаа бид 50 мянган айлын орон сууц барихаар зорьж байна. Эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцны төслийг шийдчихсэн байна. Тэгэхээр тухайн чөлөөлсөн газарт бид орлогод нийцсэн орон сууц барина. Өөрөөр хэлбэл энгийн түргээсээс эхлээд түрээслээд өмчлөх, худалдаж авах хүртэл бүх хэлбэрээр орон сууцад амьдрах бүхий л бололцоог хангахаар ажиллаж байна” гэлээ.
Тухайн газар чөлөөлж, орон сууцад орсон иргэдээ мөн давхар ажлын байраар хангах юм байна. Тухайлбал, тухайн амьдарч буй хотхоны банк, цэцэрлэг, сургууль зэрэг газарт харуул хамгаалал, сантехникийн ажилчин, үйлчлэгчээс эхлээд ажлын байрууд гарах аж. Ингэж орлого нэмэгдүүлснээр орон сууцад хамрагдсан иргэд зөрүү мөнгөө найман хувьд хамрагдан төлөх аж.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв
Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны долдугаар хороолол
Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан
Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол
Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос хууль сахиулах Их сургууль орчим
Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай зэрэг газруудад амьдарч буй айлууд өөрийн хүсэлтээр нэгдэн нийлж, дөрвөн га газрыг орон сууцаар солих боломжтой.
More Stories
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
