Тэрээр “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэдэг бол өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд энэ асуудал хэвлэл мэдээллээр гарсны дараа цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өгч байсан.Тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн Нийслэлийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал цагдаагийн байгууллагад байхгүй .Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр сэтгүүлчтэй холбоотой гомдол санал байгаа.Түүнээс мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан зүйлгүй. Үнэхээр тагнуулж чагнуулсан хүн байвал гомдлоо гаргах эрх нээлттэй” гэлээ.
Аравдугаар сарын 30-нд болсон Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумын үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүн сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
