Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авчээ.
Сануулахад, сайжруулсан шахмал түлшнээс иргэд угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, угаартсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед түүхий нүүрс хэрэглэх сонирхолтой хүмүүс олон байгаа ч Засгийн газраас болон Нийслэлийн Засаг дарга, удирдлагуудын зүгээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ хэлсэн юм.




