Аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтжээ.
Эдгээр өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
- Мөргөлдөх хэлбэрээр -4
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
+ There are no comments
Add yours