“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 05-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм.

Эдгээр бэлдмэлийн талаар мэдээлэлгүй зарим иргэд, бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан авч хэрэглэх нь урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоож эмчийн заавар, жоргүй худалдаалахын хориглосон бүтээгдэхүүн гэдгийг ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
