Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хордсон гэсэн дуудлага өгсөн. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх 32 иргэнээс 13 хүүхэд, 19 том хүн байна. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.
Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүнд буюу үүнээс 86 хүүхэд 112 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Дээрх иргэдээс насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бусад хордлогод өртсөн 88 хүнд Хордлогын яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ-д эмчилгээ хийн хэвийн байдалд оруулж гэрт нь буцаах гэрээр зөвлөгөө өгөх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шуурхай штабыг НМХГ-т 24 цагаар ажиллуулж байна.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 иргэн хордсон дуудлага өгсөн. Урьд өдрүүдтэй харьцуулахад орой галлагааны үеэр үүрээр дуудлага их ирдэг байсан бол өнгөрсөн шөнө харьцангуй тайван шөнө 01.40 цагийн үед дуудлага ирсэн. Хан-Уул Сонгинохайрхан дүүрэгт дуудлага ирсэнгүй тайван хонолоо.
Иргэд дотор муухайрах, толгой эргэх тохиолдолд хандсан тохиолдол гарч байна. Тийм учраас тараах материалын дагуу галлагаа хийх юм бол түлшээ хэрэглээд сурна гэж харж байна. Шөнөдөө утаа бараг байхгүй байна. Иргэд НЗДТГ-аас тарааж өгсөн зөвлөмжийн дагуу галлаасай гэж хүсч байна. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу ирээгүй байна. Химийн шинжилгээний хариу өнөөдөр 15.00 цагаас хойш хариу гарна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
