Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд аравдугаар сарын 18-ныг дуустал зохион байгуулж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд аравдугаар сарын 12-ны өдрийн Бямба гарагт 11:00 цагаас хүрз, хувинтай очиж, тарьсан моддоо арчлах боломжтой юм.
Мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг 11:00 цагаас, Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг 13:00 цагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.
2018 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1,884 га талбайн байршлыг урьдчилан төлөвлөж, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа тул дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандана.
Энэ өдрүүдэд НБОГ-аас “Нандин найзууд” ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Их Баян дахь ойн сан бүхий газарт цэвэрлэгээний ажлыг аравдугаар сарын 12-нд, Монголын Уулчдын үндэсний холбоо, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран “Нэг уулчин – нэг уут хог” арга хэмжээг Богдхан ууланд аравдугаар сарын 13-нд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр уулчид, уулын клубүүд, ууланд алхах сонирхолтой иргэдэд “UIAA” олон улсын уулын холбоо болон “Петцел сан”, Монголын уулчдын үндэсний холбооноос “Газрын зураг болон компастай хэрхэн ажиллах” талаар сургалт явуулна.
Сүүлийн үед хүрэн баавгай зэрэг зэрлэг амьтад хот суурин газарт орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байгаа тул дээрх арга хэмжээнүүдэд оролцох болон ногоон бүсэд зорчих бол аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж, тогтоосон зам маршрутаас өөр газраар ганцаараа зорчихгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
