–Амиа хорлолт сэтгэл гутралаас ихээхэн хамааралтай байдаг. Тэгвэл сэтгэл гутрал ямар учир шалтгаанаас болж үүсдэг вэ?
-Сэтгэл гутрал нь сэтгэл зүй, бие махбодын, аливаа нэг эмгэг, дотоод гэсэн гурван шалтгаанаас үүсдэг. Дотоод шалтгаантай сэтгэл гутрал гэдэгт тухайн хүний бодисын солилцоо хамааралтай. Энэ нь сэтгэл гутралын хамгийн хүнд хэлбэр юм. Бидний санаачилсан аяны хувьд сэтгэлзүйн шалтгаантай сэтгэл гутралыг богино хугацаанд шийдэж чадах юм бол амиа хорлохоос аврах явдал билээ. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байгаа нь харамсалтай байна.
–Амиа хорлохыг завдсан, сэтгэл гутралын хүнд хэлбэрт шилжсэн хүмүүсийг хэрхэн эмчилдэг бол?
-Сэтгэлзүйн шалтгаантай сэтгэл гутралыг ярилцлага хийх, стресс тайлах, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж эмчилдэг. Мөн 1800-2000 утсаар дамжуулан амиа хорлолтын асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй буюу нойргүйдэх, сэтгэл түгших, гутрах асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой юм. Харин дотоод шалтгаантай сэтгэл гутралыг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээр эмчилдэг. Бие махбодын шалтгаант сэтгэл гутралыг тухайн бие махбодын эмгэгийг эмчилсэн үед сэтгэл гутрал аяндаа байхгүй болдог. Сэтгэл гутралын хэлбэрүүд олон байдаг учир эмчилгээний хэлбэрүүд ч ялгаатай. Монголын хувьд эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 4-5 дахин илүү байна.
–Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэй хүмүүсээс тав дахин их байгаа тухай мэдээллийг өгсөн. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?
-Өсвөр үеийнхний дунд сэтгэл зүйн тулгамдсан асуудлын тухай судалгаа хийхэд эрэгтэй хүүхдүүд сэтгэл зүйн хариу урвалууд хэвийн бус болон зааг хэлбэртэй байгааг тогтоосон. Тэгэхээр өсвөр наснаас эхэлсэн сэтгэл гутрал насанд хүрсэн хойно илэрч амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлж байгаа юм. Сэтгэл зүйн хэв шинж яаж тогтох нь бага наснаас хамаардаг. Тиймээс эрэгтэй хүүхэд уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой гэх мэтээр уламжлалт аргаар хүмүүжүүлж болохгүй. Бага наснаас нь өөрийгөө зөв ойлгуулах, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, сэтгэлээ нээхэд эцэг, эхчүүдэд сургах ёстой.
–Өсвөр үе, насанд хүрэгчдийн аль нь хамгийн их амиа хорлодог вэ?
-ДЭМБ болон бусад мэдээ мэдээллээс үзэхэд 15-29 насныхан амиа хорлох тохиолдол нэмэгдэж байгаа. Нэг ёсондоо насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн аль аль нь амиа хорлодог юм. Энэ насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй байдаг учир сэтгэл зовоосон асуудал гарахад даван туулж чадахгүй улмаас амиа хорлох аргыг ашиглаад байна.
–Тэгвэл ЕБС-иудад сэтгэл зүйч байдаг болсон. Сэтгэл зүйн төлөвшөөгүй байгаа хүүхдүүдэд туслах сэтгэл зүйчдэд ямар сургалт мэдээллийг хүргэдэг вэ?
-2018 оны 12 дугаар сард ЭМЯ, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах тушаал гарсан. Гэвч төсөв санхүүгийн асуудлаас болоод сэтгэл зүйч ажиллуулж байгаа сургууль ховор байна. Хэрэв сэтгэл зүйч ажиллах юм бол сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдэд хямралд өртсөн тухайн газар буюу орчинд нь сэтгэл гутралыг даван туулах чадварыг суулгаж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
