- Үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар баавгай илүүтэй хоол хүнсээ хайж явдаг тул энэ үеэр бүү аял.
- Баавгайтай таарвал бутарч зугталгүй хамтдаа нийлэн нэг том амьтан мэт харагдах хэрэгтэй.
- Гараа өргөн, савчуулан хамтдаа дуулан, хоорондоо юу ч хамаагүй ярилцаарай.
- Хүн гэдгээ мэдэгдүүлж айж сандраагүй жигд өнгөөр баавгай рүү ярих нь баавгайг холдуулахад бас нэмэртэй.
- Аяллын таягаа хооронд нь цохих болон алгаа таших чимээ нь хашгирахаас илүүтэй баавгайг үргээдэг байна. Сонирхолтой нь сул дуугаар, туниа муутай хашиграх чимээ нь баавгайд шархадсан амьтаны дуу мэт сонсогддог тул илүүтэй татдаг гэнэ.
- Мөн ойртон ирвэл чулуу шидэж, урт мод, гишүүгээр цохиж холдуулахыг хичээнэ.
- Аль ч тохиолдолд зугатаж гүйхгүйг хичээх хэрэгтэй.
- Үнэхээр зугтаж гүйхээс өөр аргагүй болсон бол нэг чигийн дагуу гүйлгүй огцом эргэлттэй бултах маягаар зугтвал баавгай хүнд жинтэй, өргөн биетэй тул богино эргэлт хийж чаддаггүй байна.
- Баавгай тулж ирэхээс өмнө үхсэн мэт дүр эсгэж газар хэвтэж хэрхэвч болохгүй.
- Харин нэгэнт дайрах нь тодорхой болсон бөгөөд өөдөөс нь юм шидэж, чулуудан, цохиод нэмэргүй бол үүргэвчээ нуруундаа үүрээтэй газар гэдсээрээ түрүүлгээ харан хэвтэж хүзүүгээ гарын шуугаар тохойгоо нугалан ороож хамгаална.
- Мөн хажуугаараа элгээ эвхэх байдлаар хөлөө нугалан эвхэрч хэвтэж болох бөгөөд заримдаа баавгай хэдэнтээ хазаад өөрөө холддог.
Отоглох үед
- Баавгай хоол хүнсний үнэрээр их ирдэг тул майханд, отог дээр байгаа хоол хүнсээ сайтар битүү саванд таглаж хадгалж байх
- Болж өгвөл зайтай модон дээр хоол хүнсээ савтай нь өлгөх
- Хоол хийхээр бол майханаасаа хол хийж, үлдэгдэлийг хол асгах
- Хоолоо идээд гараа сайтар угааж майхандаа орох, өмсөж буй хувцасандаа хоолоо асгах, наах зэргээс сэргийлэх зэргийг санаж байх хэрэгтэй.
Мөн баавгайн эсрэг шүршигч байдаг. Үүнийг баавгай 10 метрээс ойр зайд ирсэн үед нүүр рүү нь цацдаг бөгөөд тонгойсон үед нуруу руу нь дэмий цацаж болохгүй. Учир нь ихэнх баавгай дайрах үедээ толгойгоороо бөгтийдөг байна.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...







