Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцан дахь байр сууриа танилцуулав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн үгэндээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нийгмийн хамгааллыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсролыг дэмжих, зохистой хөдөлмөрийг бий болгох хэрэгсэл хэмээгээд, 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлүүд тулгарч буйг дурдан, тэгш бус байдал газар авч байгааг онцлов.



НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы дарга хэлсэн үгэндээ НҮБ-ын үйл ажиллагаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстойг тэмдэглэж, дэлхий дахины өмнө тулгарч буй олон сорилтыг даван туулахын тулд хамтран ажиллах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлыг устгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, чанартай боловсрол болгох, нийгмийн тэгш оролцоог хангахыг гишүүн орнуудад уриаллаа.
НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монакогийн Хан Хоёрдугаар Альберт, Азербайжан, Норвеги, Серб, Тринидад ба Тобаго, Мальта Улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай” Мальта Улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурлаа.


Түүнчлэн Фэйсбүкээс зохион байгуулж буй булангаар зочилж, ярилцлага өгөв. Хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
