Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж 2 хүний амь нас хохирсон байна бөгөөд 2 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Унадаг дугуйтай хүүхэд мөргөх хэлбэрээр-1
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
- Мөргөлдөх хэлбэрээр 1
- Онхолдох хэлбэрээр 1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.09.14-ний өдрийн 06 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насын хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
2019.09.14-ний өдрийн 06:30 цагийн орчимд СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон.
Явган зорчигчид зам хөндлөн гарахда “явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
