Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.
- Жанжин Сүхбаатарын талбай
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Чоймболын гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
- Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
- Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.
Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж. Түүнчлэн Ням гарагт томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ. Тухайлбал, Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
