Амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 4, мөргөлдөх хэлбэрээр 2, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Энэ 7 хоногт гэмтэж бэртсэн хүмүүсийн 1 хүүхэд байсан бөгөөд хороолол дотор явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
-2019.08.10-ны өдрийн 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшиний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон.
Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас 3 хүн гэмтэж бэртсний 2 явган зорчигч байсан бол 1 жолооч байв.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн алба-аас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
