Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр нэгэн хүндтэй, түүхэн номын нээлт боллоо. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн хуульч сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтэд академич Д.Цэрэнсодном, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, Монгол Улсын гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олны танил, нэр хүндтэй хүмүүс оролцсон юм.
“Унги тохам нэгт, хуульч, сэтгүүлч урианхан Ш.Адьшаа гэдэг залуутай танилцан нөхөрлөөд нэлээд хэдэн жилийн насыг өнгөрөөв. Түүнийг нутагт орондоо 2009 онд баруун Монголын хийд, орон Ганданпунцагчойлон хийдийг бүтээх ажилд нь бараа болж явсан хүний хувьд тунчиг ажилсаг, өмнөх түүхдээ хайртай, нэгэн болохыг мэдэж урам төрсөн билээ… эдүгээ тэрбээр Галдан бошигт номыг бичээд… эхний навтаргаа өгч, миний биеийг уншин үзэгний үзүүр хүргэхийн зэрэгцээ санал онолоо оруулаат хэмээснийг талархан хүлээн авч, нягтлан үзвэй… миний мэт болбоос ертөнцийг огоорон алдан, номын зүг зүтгээд ч нэгэн их хэргийг эс бүтээн суухуйд Ш.Адьшаа залуу хоёр хэргийг зэрэг бүтээсээр буйг сайшаан дурдуустай…хэмээн эхлүүлсэн өмнөтгөл үгийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш бичсэн байлаа.

Мөн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсэний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэн, худлыг дэнслэх, Галдан бошигт хааны үйлс, зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавилаа. Үүнд, “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, “Ховд голын хөвөөн дэх төмөр боловсруулалтын ул мөр” сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх архелогийн хүрээлэнгийн Архелогийн мэдээллийн сангийн сан, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Нийгита их сургуулийн докторант Л.Ишцэрэн, “Галдан бошигтын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” сэдвээр Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш, олон улсын Монгол судлалын холбооны салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга, “Галдан бошигт хааны эрдэм номын ухаарлыг шинжлэхүй” сэдвээр Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач, доктор, дэд профессор Х.Дондог нар илтгэл тавилаа.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
